Энэ сарын 25-нд Оюу толгойн далд уурхайн анхны тэслэгээг хийж малтлагыг эхлүүллээ. Энэ үеэр бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, "Рио тинто"-ийн зэсийн группийн захирал Б.Болд нараас,
- Ашиглалтад орж бгаа гүний уурхайг нээхэд зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн гэж хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарч байсан. Энэ асуудлыг яг яаж шийдээд өнөөдөр гүний уурхайгаа нээв ээ? Зардлаа хаанаас босгов? Зардлын хэтрэлт монголд хамаатай хэвээрээ юу?
- Оюутолгойн засаглалыг сайжруулах санал ТУЗ дээр батлагдсан. Засаглалыг яг яаж сайжруулах вэ? Яг юу хийх вэ? Ямар хяналт хэрхэн яаж тавих вэ?
- Дубайн гэрээг цуцлах эсэх дээр шийдвэр гарсан уу?
- ОТ төслөөс монгол улс авах ёстой татваруудаа авч чаддаггүй? Гүний уурхай ашиглалтад орлоо. Энэ татваруудаа авч чаддаг болох уу? Суурь гэрээнүүдээр энэ асуудлыг шийдэж байгаа юу?
- Төслөөс Рио тинто ч Монгол ч ашиг хүртээгүй байгаа гэж Ж.Болд захирал мэдэгдэж байсан. Гүний уурхай ашиглалтад орлоо. Хоёр тал ашиг хүртэх үү? Зэрэг асуулт асууж тодрууллаа.
"Рио тинто"-ийн зэсийн группийн захирал Б.Болд нь ОТ төслөөс хоёр тал ашиг хүртээгүй гэж мэдээлж байсан. үүнтэй холбогдуулан бид түүнээс гүний уурхайгаас хоёр тал ашиг хүртэх эсэхийг тодрууллаа.
Тэрбээр, "Мэдээж монгол хүний хувьд сэтгэл догдолсон өдөр байлаа. Ялангуяа 14 600 монголчууд түүхэн гүний уурхайн тэсэлгээгээр анхны олборлолтын ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болж байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ОТ төсөл Монголд өгөөжөө маш олон хэлбэрээр өгсөн. Ашигт малтмалын нөөц ашиглалтын албан татвар, бусад төрлийн гааль, НӨАТ гэх зэрэг. 2021 оны төсвийн 22 хувийг Оюу толгой бүрдүүлсэн. Бараг 700 сая доллар. Энэ нь хоёр их наяд төгрөг гэсэн үг шүү дээ. Монголд өгөөж өгч буй хэлбэр энэ. Хоёрдугаарт мэргэжлийн монгол боловсон хүчин дэлхийд гарч байна. Энэ уурхайгаас Рио тинто дотор маш олон мэргэжлийн удирдлагын баг түрэн гарч байгаа.
Ашгийн хувьд, хөрөнгө оруулагч төсөл рүү дандаа мөнгө оруулж байгаа. Өнөөдөр Оюу толгойгоос авсан ашиг байхгүй. Хөрөнгө оруулагч тал мөнгө гаргаж хийж яваа гэсэн үг. Гүний уурхайн маш том хөрөнгө оруулалт явж байгаа учраас, мөнгөнийхөө урсгалыг бодох юм бол хасахтай байна. Ирээдүйд ашгаа яаж олох вэ гэхээр гүний уурхай дөрөв дахин өсөөд, борлуулалтын орлогоосоо зардлаа хасаад хангалттай ашиг үлдэнэ гэж бодож байгаа" гэв.