-Michel & Amazonka брэндийхээ түүхийг товч танилцуулаач?
Бид анх 2013 онд өөрсдийн сурч мэргэшсэн мэргэжлийн дагуу миний бие болон өөрийн төрсөн эгч Янжиндуламтай хамтран хувиараа загвар, эсгүүр гаргаж Европ загварын хувцас хэрэгслийг Монгол үндэсний загвар, хэв шинжээр баяжуулсан цуглуулгаар загварын шоу хийж нийтэд танилцуулсан маань худалдан авагчдад маш их таалагдсан.
Энэ нь байнгын худалдан авагчидтай болох үндэс суурийг тавьсан. Улмаар хийж бүтээж байгаа зүйлсээсээ улам ихийг хийх урам зориг авч, 2015 онд “Мичел Амазонка” брэндийг албан ёсоор байгуулан, одоогоор 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
-Таны баг хамт олноо удирдах гол зарчим юу вэ?
-Бид өөрсдийн урлаж буй бүтээгдэхүүнийхээ оёдол, шаглаас бүрт аз жаргал, эрхэмсэг тансаг байдлыг шингээж өмссөн хүн бүр түүнийг мэдрээсэй гэж хүсдэг. Тиймээс ч бидний бүтээлийг урлаж буй хамт олон маань инээд хөөр бялхсан аз жаргалтай баг хамт олон байх ёстой гэж үздэг тул бид яг орчин үеийн нэг гэр бүл мэт нээлттэй, бүх хүний үзэл бодлыг анхааралтай сонсож шийдвэр гаргацгаадаг. Манай хамт олон ерөнхийдөө залуу боловсон хүчнээс бүрддэг тул бие биедээ харамгүй урам зориг өгч, нэгнээсээ суралцах, нэгэндээ боломж олгох нөхцөлийг бүрдүүлэхийг хичээн ажилладаг.
-Таны хийж хэрэгжүүлж байгаа ажил, 2022 оны төлөвлөгөө юу байна вэ?
– 2022 онд өөрсдийн брендийн хүртээмжийг илүү нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд гаргах тал дээр анхааран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд нэмж хоёр нэрийн дэлгүүр байгуулахаар зураг төсөв болон төлөвлөгөөг боловсруулаад байна.
-Little Venice брэндийн их дэлгүүрийг сонгох болсон шалтгаан?
-Сонгосон олон шалтгаан байгаа боловч хамгийн чухал нь тус их дэлгүүр нь Монголын аялал жуулчлалын шинэ төв /Мишээл Сити/-д байршилтай, ирээдүйд 1 сая жуулчингаас 100 сая долларын борлуулалт хийх төлөвлөгөөтэй байгаа нь манайх шиг үндэсний үйлдвэрлэлд өндөр ач холбогдолтой юм. Sheraton зочид буудал, Хаадын хөшөө, Аялал жуулчлалын гудам, ОУ-н экспо, Мишээл Хүрээлэн зэрэг дэд төвүүдийн хүний урсгал бидэнд хэрэгтэй. Мөн дэлхийд танигдсан олон брэндүүд, үндэсний дизайнерууд уг их дэлгүүрт нэгдэж байгаа нь бидний сонгох шалтгаан болсон.
Little Venice их дэлгүүрийн влог #3
-Michel & Amazonka брэндийг илүү мэдэхийг хүсвэл доорх холбоосоор хандана уу
– https://michelamazonka.com/about-us
Хаяг: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Мишээл Сити төсөл, SHOWROOM
Утас: 7505-7788