Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 155, түр гурван цэг ажиллана.
Эдгээр цэгт 158 багийн 735 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины
- I тунд 33,
- II тунд 56,
- III тунд 842,
- IV тунд 1,044 буюу нийт 1,975 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 52.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.8 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3,029 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,512 (77.1 хувь), 16-17 насны 27,031 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Цэгүүдийн байршил: