МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сайд асан Ё.Отгонбаярт хариуцлага тооцсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “МАН ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцох бодлогынхоо дагуу Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө.
МАН хүний эрхийг дээдэлсэн, авлигын эсрэг тэмцдэг дэвшилтэт нам байх болно” хэмээжээ.
Сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар өнөөдөр сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар мэдээлэл хийсэ. Тодруулбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Төрийн сайд асан Ё.Отгонбаяр Zarig.mn сайт болон сэтгүүлчдийг заналхийлсэн. Бид энэ хүний уурлахаараа ална шүү гэж хэлээд стрессээ тайлдаг зодуур биш. Ё.Отгонбаяр сайдаас өглөө уучлал гуйсан зурвас илгээсэн. Би уучлахгүй. Бид сайдын гэр бүл рүү дайраагүй. Гэр бүл нь энэ асуудалд өөрсдөө орсон. Авсан зээлээ төл хэмээн шаардсан юм.