АНУ-ын Эргийн хамгаалалтын алба Форт Пирсээс зүүн зүгт томоохон эрлийн ажиллагаа эхлүүлжээ. Хууль бусаар хил нэвтрүүлэх ажиллагаа явуулж байсан завь хөмөрснөөс 39 хүн ор сураггүй болсон гэх мэдээлэл байгаа юм.
Мягмар гарагт Флоридагийн эргээс Багамын арлуудыг зорьж яваад хүн хууль бусаар хил гаргахад ашигласан завь хөмөрч, нэг хүн амьд гарсныг Эргийн хамгаалалтын албаныхан аварч, амьд гарсан хүний аман мэдүүлгээс үүдэн тус завинд хамт явсан бусад 39 хүнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн нь энэ аж. Форт Пирсээс зүүн тийш 45 миль (72 км) зайд завины хэлтэрхийгээс зууран хөвж явсан эрийг аварсан далайчин Эргийн хамгаалалтын алба руу залгасан гэдгийг Тэнгисийн аюулгүй байдлын агентлаг Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн зав хөмөрсөн агаад хил зорчигчид аврах хантаазгүй байсан аж.
Албаны хүмүүс мөн Твиттер хуудсандаа Биминигаас Форт Пирсийн орц хүртэлх 135 миль орчим газарт агаар, далайгаар хайлт хийж байгаа мэдэгдсэн юм. Эрэн хайх ажиллагааг Гаити, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Куба, Багамын арлуудын эргэн тойронд буюу АНУ руу хууль бусаар хил давахыг оролдогсдын ихэвчлэн ашигладаг маршрутын дагуу хийж байна.
Эргийн хамгаалалтын албаны хүний мэдээлснээр, энэ санхүүгийн жил эхэлснээс хойш 10-р сараас хойш Кубын 557 цагаачийг далайн эргийн хамгаалалтын алба далайд баривчилсан бөгөөд өмнөх таван жилийн хугацаанд 7400 кубачууд хууль бусаар хил давахыг оролдсон хэргээр хорих ял эдэлж буй дээр нэмэгдэж байгаа тоо юм.
Карибын тэнгисийн арлын улсууд эдийн засаг, улс төрийн хямрал, түүнчлэн бүлэглэлүүдтэй холбоотой хүн хулгайлах гэмт хэргүүдийг даван туулж байгаа хууль бусаар хил давах явдал буурахгүй байгаа аж. Хууль бусаар хил давах, давуулахаар тээвэрлэхдээ аюулгүй байдлыг хэзээ ч анхаардаггүй учир замдаа осолдох, амь үрэгдэх иргэдийн тоо ч мөн буурахгүй байна.