Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Өмнөд Солонгосын охидын хамтлаг "Blackpink"-ийн “Kill This Love” дууны клип Youtube сувагт 1.5 тэрбум үзэлттэй боллоо. Энэ талаар тус хамтлагийн менежментийг хариуцдаг компаниас бахархалтайгаар мэдэгдсэн байна. "YG" агентлагийн мэдээлснээр "Blackpink" хамтлагийн 2018 онд цацсан "Ddu-du Ddu-du" дууны клип өнөөдрийн байдлаар 1.7 тэрбум үзэлттэйгээр тус хамтлагийн хамгийн өндөр хандалттай бичлэгээр шалгарсан бол "Kill This Love" дуу үзэлтээрээ хоёрдугаарт орж байгаа юм.
К-поп урсгалын хамгийн алдартай охидын хамтлагаар нэрлэгддэг "Blackpink" хамтлагийн "Kill This Love" дуу 2019 оны дөрөвдүгээр сард нийтэд цацагдсанаасаа хойш Billboard-ийн жагсаалтад орж, өнөөг хүртэл шилдэг дууны жагсаалтад байгаа юм.