Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээг үндэслэж, УИХ Оюу толгойн ордоо Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай 103-р тогтоолыг баталсан.
Уг тогтоолд тусгагдсан заалтууд хэрэгжиж эхэлж байна. Өнөөдөр гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг хийх ёслолын үеэр Оюу толгойн төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд /"Эрдэнэс Оюу толгой ХХК"/ ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн батламжийг "Туркойс Хилл Ресурсес" компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатад гардуулан өглөө.
Ингэснээр Оюутолгой төсөл дэх Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өр бүрэн тэглэгдэж байна.
Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурс" компани буюу хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцахаар болсон.
Мөн "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд огтлох малталтыг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилт болон бусад арга хэмжээ авахыг санал нэгтэйгээр зөвшөөрснийг өнөөдөр зарлав.
Өрийг тэглэсэн тухай бичиг: