“Glamour” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Сүрэнтогоо:
-Сайн байна уу, Та компанийнхаа тухай товч танилцуулаач?
-Манай компани 2008 онд байгуулагдсан. Сентрал Тауэрийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Манай үйлчлүүлэгчид Hugo Boss, Burberry зэрэг брэндүүдээр минь мэднэ. Өнгөрсөн жилүүдэд Брэндийн бүтээгдэхүүний соёлыг түүчээлсэн он жилүүд байлаа. 2022 онд үйл ажиллагаагаа улам өргөжүүлж Италийн загварыг тодорхойлогч Piazza Italia брэндийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсдаа оруулж ирэхээр төлөвлөн ажиллаж байна.
–Piazza Italia брэндийн онцлог давуу тал юу вэ?
– Piazza Italia брэнд өнгөлөг, загварлаг, гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан чанартай материалтай брэнд байдаг. Европд аялал болон ажлын шугамаар явсан хүмүүс бол андахгүй мэднэ. Энэ брэндийн хувцас хэрэглэл зөвхөн Монгол улсад биш Азийн зах зээлд нэлээд олон жил борлуулагдсан түүхтэй. Монгол хүний биеийн онцлог хэмжээс, цаг уурын байдалд төгс зохицно. Piazza Italia брэндийг Монголд албан ёсны эрхтэйгээр, өрсөлдөхүйц боломжийн үнэтэйгээр худалдаалах болсноо дуулгахад таатай байна.
– Piazza Italia брэнд яагаад Little Venice их дэлгүүрт байх ёстой гэж харж байна вэ?
– Мишээл орчим бол ирээдүйд үнэ цэнэ нь өсөх байрлал гэж харж байна. Учир нь хотын захиргаа болон шинэ суурьшлын бүс хотын баруун урд хэсэгрүү чиглэж байна. Мэдээж ямар ч брэнд бизнесийн ашиг сонирхлоороо олон хүний хөлийн урсгал, худалдан авах боломжийг бүрдүүлсэн орчин зэргээс гадна нэг сая жуулчин хүлээн авч 100 сая долларын борлуулалт хийхээр төлөвлөж байгаа амбиц нь таалагдаж байна. Мэдээж одоогийн Мишээл орчим улам өргөжиж байгаа, цаашлаад төсөл нь бүрэн дуусахаар гарах үр дүнг би тооцоолж байна. Бизнес хийдэг хүн бүрд нээлттэй, боломжийн үнэтэй, хүний хөдөлгөөн ихтэй, аялал жуулчлалын томоохон бүс болж байгаа энэ төвд Piazza Italia брэндийг заавал байх ёстой гэж харж байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажил үйлст өндөр амжилт хүсье
-Баярлалаа. Ийм гоё төслийг санаачлан хийж хэрэгжүүлж байгаа Мишээл Сити төслийн хамт олонд баярлалаа. Цаашид улам өргөжүүлэн, иргэдийн амрах чөлөөт цагаа өнгөрүүлэх номер нэг том төв болохыг хүсэн ерөөе.
Little Venice их дэлгүүрийн влог #1
Хаяг: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Мишээл Сити төсөл, SHOWROOM
Утас: 7505-7788