Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсоныг "Туркойз Хилл Ресурс" зарлаад буй. Тэгвэл "Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргажээ.
Гүний уурхай олборлолтыг эхлүүлэх шийдвэр гаргаснаар 2023 оны эхний хагаст тогтвортой үйлдвэрлэлд хүрч, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж тооцоолжээ. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талууд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн хэрэгцээг хангахад чиглэсэн, нэмэлт өөрчлөлт оруулсан санхүүжилтийн гэрээг байгуулахаар тохиролцсон талаар мэдэгдэлд дурдсан байна.
Уг үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монголд ирээд буй "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар оролцох аж.