Цар тахлын улмаас түр хойшлогдсон "Дэлхийн мисс-2021" тэмцээний финалын шатыг гуравдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэхүү удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс А.Бөртэ-Үжин амжилттай оролцож, “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлсэн. Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүйтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгараад байсан билээ.
Тэгвэл А.Бөртэ-Үжин өөрийн цахим хуудаснаа “Дэлхийн Мисс тэмцээний финал гуравдугаар сарын 16-нд Пуэрто Рикогийн Сан Хуан цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Цар тахлын улмаас зөвхөн шилдэг 40 орны гоо бүсгүйчүүд финалын шалгаруулалтдаа эргэн очих бөгөөд бусад орны гол бүсгүйчүүдийг цахимаар танилцуулах боллоо” гэжээ. Ийнхүү Монголын мисс шилдэг 15 орон оролцогчийн нэгээр тодроод байна.