Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,766 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, шууд эмчилгээг эхлүүлж байгаа юм.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар. Халдварын 1,633 нь Улаанбаатар хотод, 1,133 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг иргэн нас баржээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,935 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52,745 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 3,661
- Хүндэвтэр – 6,292
- Хүнд – 889
- Маш хүнд – 93 хүн байна.