Бямба гарагийн үүрээр Японы баруун хэсэгт 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Ойта, Миязаки, Кумамото, Кочи мужуудад хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт бямба гарагийн 01:08 цагийн орчимд болсон байна. Японы цаг уурын агентлаг Кюшю арлын эргээс холгүй орших Хюганада тэнгист 45 километрийн гүнд гол чичиргээ эхэлж тархсан гэж мэдэгджээ.
Оита мужийн Оита, Сайки, Такета хотуудад Японы газар хөдлөлийн 0-ээс долоон хуваарийн дагуу таваас дээш эрчимтэй байсан аж.
Газар хөдлөлт Кочи мужийн Сукумо хот, Кумамото мужийн Асо хот, Убуяама тосгон болон Такамори хотхон; Оита мужийн Усүки, Юфу хотууд; мөн Цүно, Мисато хотууд болон Миязаки мужийн Шийба тосгонд мэдрэгдсэн байна.
Харин Токай, Хокурику бүс нутаг, Изү арлын гинжин хэлхээ зэрэг өргөн уудам нутагт бага зэргийн чичиргээ мэдрэгдсэн байна.
Эх сурвалж: Watchers.news