Талибуудын төлөөлөгчид засгийн эрхэнд эргэн ирснээсээ хойш баруунд хийсэн анхны албан ёсны айлчлалаа хийнэ. Норвегийн Осло хотноо барууны эрх баригчидтай хүний эрх, хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар хэлэлцэхээр болсныг Норвеги болон Талибаны Засгийн газар мэдэгдлээ.
Норвегийн Гадаад хэргийн сайд уг хэлэлцээр нь "Талибаныг хууль ёсны болгох эсвэл хүлээн зөвшөөрөх" тухай асуудал биш гэдгийг онцлон тэмдэглэв.
Норвегийн Гадаад хэргийн яам нэгдүгээр сарын 23-наас 1-р сарын 25-ны хооронд талибуудын төлөөлөгчдийг Осло хотод урьсан бөгөөд АНУ, Герман, Их Британи, Франц, Итали, Европын холбооны тусгай төлөөлөгчид мөн оролцох төлөвтэй байна.
Норвегийн Гадаад хэргийн сайд Анникен Хуйтфельд хэлэхдээ, энэ айлчлал нь "Талибаныг хууль ёсны болгох эсвэл хүлээн зөвшөөрөх явдал биш. Гэхдээ бид өнөөдөр бодит байдал дээр улс орныг удирдаж байгаа хүмүүстэй ярилцах ёстой” гэжээ.
Эх сурвалж: Aljazeera.com