Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Өмнөд Солонгосын жүжигчин Пак Шин Хэ, Чой Тэ Жүн нар өнөөдөр /2022.1.22/ Сөүл хотноо хуримлаж байна. Тэдний гэрлэлт цар тахлын улмаас гэр бүлийн хүрээнд болох бөгөөд шүтэн бишрэгчдэдээ зориулан хуримын зургаа нийтэлжээ.
Жүжигчин Пак Шин Хэ өнгөрсөн оны сүүлээр хөл хүнд болсноо зарлаж, удахгүй хуримаа хийхээ мэдэгдсэн. Хосууд 2018 онд үерхэж байгаагаа зарласан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэд 2017 оны сүүлээс болзож эхэлсэн юм.
Пак Шин Хэ нь "Өв залгамжлагчид", "Пинокио", "Эмч нар" зэрэг цувралаараа олонд танигдсан чадварлаг жүжигчин гэгддэг. Харин Чой Тэ Жүн нь сүүлд "Би анти-фэнтэйгээ гэрлэсэн" гэх кинонд дүр бүтээжээ.