Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны намар бүрэн зогсоож тухайн бүсэд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хөрс орчны бохирдлыг бууруулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж нэг үйлдвэрийг зургаан сарын дотор шинээр барихаар болсон байна. Шинэ үйлдвэр ашиглалтынд оронгуут СХД-ийн нутагт байрлах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар ахлуулан байгуулж өнөөдрөөс ажилдаа орохыг чиглэл болголоо.