“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
Мэргэжлийн боксын IBO холбооны аварга асан, WBA холбоонд тоглодог "King Tug" хочит Н.Төгсцогт ням гараг буюу нэгдүгээр сарын 23-нд хийнэ.
Түр аваргын бүсийн төлөө Крис Колбертод ялагдаад байсан тэрээр мөн түр аваргын бүсийн төлөө тулаанд ялагдсан АНУ-ын Виктор Пасильястай тулалдах байсан ч өрсөлдөгч нь КОВИД-19-ийн халдвар авснаар Намиби улсын боксчин Сакариа Лукастай тулалдахаар болжээ.
Тулаан АНУ-ын Атлантик хотын "Borgata"-д болох бөгөөд ялсан нь аваргын бүсийн төлөө тулаан хийхэд ойртох юм.
"Цөлийн шуурга" хочит Сакариа Лукас 26 тулаан хийхдээ ердөө нэг ялагдсан бол Н.Төгсцогт 14 тулааныхаа хоёрт нь шүүгчийн саналаар ялагдсан.