Холливүүдийн жүжигчин Роберт Паттинсон Өмнөд Солонгосын найруулагч Бон Жүүн Хо-гын шинэ бүтээлд дүр бүтээхээр болжээ. "Parasite" буюу “Шимэгч” киногоороо Оскарын шагнал хүртсэн найруулагч Бон Жүүн Хо зохиолч Эдвард Аштоны “Mickey 7” зохиолыг дэлгэцийн бүтээл болгохоор шийдсэн аж. Тэрээр шинэхэн бүтээлийнхээ гол дүрийн жүжигчнээр Роберт Паттинсоныг сонгож, санал тавьсан байна.
Найруулагч Бон Жүүн Хо “Warner Bros” студитэй хамтран хийх бүтээлийнхээ бэлтгэл ажилд орсон талаар студийн эх сурвалж мэдээлсэн байна.
Найруулагч Бон Жүүн Хо “Warner Media” болон “HBO”-тэй хамтран бүтээл туурвиж байсан төдийгүй “Шимэгч” киногоороо дэлхий нийтэд танигдахаасаа өмнө “Snow piercer”, “The Host”, “Okja and Barking Dogs Never Bite” зэрэг бүтээлүүдээрээ эх орныхоо үзэгчид, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан нэгэн юм.