БНСУ-ын Сөүл хотын Хан мөрний баруун хэсгээс Этиоп эрийн цогцос олдсон хэргийг цагдаа нар шалгаж байна.
Албаныхны мэдээлснээр Хан мөрний гүүрний хойд эргийн ойролцоо орон нутгийн цагаар 13:40-д цогцос хөвж явааг харсан гэрч цагдаад дуудлага өгчээ. Дуудлагын дагуу цагдаа нар очин цогцсыг уснаас гаргаж аван шинжилгээний хүрээлэнд хүлээлгэж өгсөн байна. Цагдаагийн мөрдлөгөөр цогцос нь Этиоп улсын иргэн, 37 настай эрэгтэй гэдгийг тодруулаад байгаа аж.
Сөүлийн Цагдаагийн албаны эх сурвалжийн мэдээлснээр цогцосны хувцасны халаасанд паспорт нь байсан бөгөөд гэмт хэргийн шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгдэв. Шинжилгээний хүрээлэн цогцост задлан шинжилгээ хийсний дараа амиа хорлолт уу, өөр шалтгаантай юу гэдэг нь тодорхой болох аж.