2022 оны эрэгтэйчүүдийн хувцас загварын чиг хандлага хүүхэд шиг хувцаслах байх болох гэдгийг The Wall Street Journal-д нийтлэгджээ.
Тус сэтгүүлийн хувцас загварын редактор Жейкоб Галлахерийн хэлснээр, сүүлийн жилүүдэд Пит Дэвидсон, Жастин Бибер зэрэг алдартнууд сувдтай гоёл чимэглэлийн зүүлт зүүж, тод өнгөнд дурлах хандлага ажиглагдаж эхэлсэн гэнэ.
Энэ жил "kidсore" гэж нэрлэгдсэн чиг хандлага үргэлжилсээр байгаа тул өсвөр насны охид шиг хувцасласан хүмүүсийг илүү олон харах болно.
Хувцаслалтын чиг хандлагыг судладаг Lyst компани 2021 онд хүүхэлдэйн киноны Crocs, дур булаам зүүлт зэрэг зүйлсийн эрэл хайгуулын ачаар kidcore шилдэг чиг хандлагын нэг болсныг олж мэдсэн.
Lyst-ийн соёлын мэргэжилтэн Пьер Лавенир “Дийлэнх хүмүүс ая тухтай, танил хувцаслалтанд татагдах болсон" гэж дүгнэжээ.
Кidcore маягаар хувцаслаж буй хүмүүсийн ихэнх нь залуус байгаа ч олон хүн насанд хүрсэн хойноо ингэж өөрийгөө илэрхийлэх боломжтой болсондоо баяртай байгаа аж. Үүн дээр нэмээд алдартнуудын соёлын салбарт гүйцэтгэх үр нөлөө маш чухал үүрэг гүйцэтгэж буй. Justin Bieber тэргүүтэй алдартнуудын хувцаслалтыг дуурайсан хүмүүс хүүхдийнх шиг хувцаслаж байгаадаа сэтгэл хангалуун байж, өөрсдийгөө загварлаг нэгэн хэмээн мэдэрдэг.
Хүн төрөлхтөн тэр чигтээ биш ч гэлээ өндөр хөгжилтэй орнуудын хувцас загварын чиг хандлага илүү энгийн, байгальд ээлтэй материалтай байхыг эрхэмлэх болсон нь хөгжил оргилдоо хүрээд буцаж ёроолдоо хүртэл унадаг гэдгийн жишээ болж буй гэх шүүмжлэл ч байна.