Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад коронавируст халдварын 3,119 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын
- 1,725 нь нийслэлд
- 1,394 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар өвчилсөн 9,748 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 3,214
- хүндэвтэр 5,579
- хүнд 879
- нэн хүнд 76 хүн байна.
Мөн гэрийн хяналтад 47,172 хүн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Харамсалтай нь өнгөрсөн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар гурван иргэн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.