Улаанбаатар хотод өнөөдөр суурин 158, түр хоёр цэгт 160 багийн 748 эмч, ажилтан ажиллаж, 8100 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд цар тахлын эсрэг вакцины эхний тунд 57, хоёр дахь тунд 92, гурав дахь тунд 1953, дөрөв дэх тунд 2290, нийт 4392 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 3.8 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3026 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.473 (77 хувь), 16-17 насны 27.011 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан.