Энэтхэгийн Каранатка мужийн нэгэн коллежийн лалын шашинт охидыг хичээлдээ суухыг нь хориглосон шийдвэрийг коллежийнх нь захиргаанаас гаргажээ. Охид өнгөрсөн 12 дугаар сарын эхээр өөрсдийн шашны дагуу толгойдоо хижаб өмсөн хичээлдээ ирсэн байна. 18 настай А, Х болон түүний хоёр найзыг коллежийн захиргаа дүрэм зөрчсөн гэж үзэн ийм шийдвэр гаргасан гэнэ. Охид ангид хичээлд суух боломжгүй болсон учир зайнаас буюу цонхны гадна сууж багшийнхаа яриаг сонсон, самбар дээр бичсэн зүйлсийг нь харах байдлаар суралцаж байгаа аж.
"Хижаб бол тэдний итгэлийн нэг хэсэг" бөгөөд хижаб зүүх нь бидний хуулиар баталгаажсан эрх" гэж Аль Жазирагийн сэтгүүлчдэд хэлжээ. Сургуулийн захиргаа коллежийн орчин дахь хувцаслах дүрэм зөрчсөн гээд охидыг бууж өгөхийг албадан “хичээлд нь суулгахгүй гэсэн байдлаар дарамталсан ” ч тэд бууж өгөлгүй тэмцсээр байгаа юм.
Охид өдөр бүр коллежид явна гэж байсан ч арван хоёрдугаар сарын 31-нээс хойш хичээлээ тасалж эхэлжээ.