Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Мандчирын наран" ТББ-аас санаачлан Богд хаан ордон музейтэй хамтран "Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэн өнөөдөр нээлээ.
Үзэсгэлэн дөрөв дэх удаагаа үзэгчдийн мэлмийд хүрч буй нь энэ бөгөөд нэгдүгээр сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Сонирхуулахад, үзэсгэлэнгийн хойморт энэ удаад Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн эх зургаар, гэргий Я.Люня нь урласан зээгт наамал бурхад заларчээ. Мөн үзэсгэлэнд 19 дүгээр зууны сүүл, 20 дугаар зууны эхэн үеийн зээгт наамал бурхад, таван өнгийн утастай зоосон ширээний сүлжмэл бүхий дамрын манжлага гэх мэт хааны ордны уран нарийн хийцтэй бүтээлүүд дэлгэгдэж байна.
Ташрамд дурдахад, XVII жарны Цагаагчин үхэр жилийн Хаан, Хатан бүтээлийн эзэд энэ сарын 28-нд тодорно.