Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тэтгэврийн зөрүүг арилгах нь тулгамдсан асуудал мөн. Үүнээс өмнө нийгмийн даатгалын суурь тогтолцоонд шинэчлэлт хийх шаардлагатай байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийг улсын их хуралд өргөн барьсан. Энэ нь процессын хууль юм. Үүгээр реформын шинжтэй олон асуудал хөндөгдөнө.
Харин тэтгэвэр тэтгэмжийг хэдэн төгрөгөөр нэмэх эсэх нь хуулиар зохицуулагддаггүй. Засгийн газар нь тухайн жилийнхээ төсвийн хэмжээ боломжоос шалтгаалж хувь хэмжээг тогтоодог.
Цаашид инфляцын хувь хэмжээтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан жишгийг үргэлжлүүлэхээр Засгийн газар дунд хугацаандаа төлөвлөж байгаа.
Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ Засгийн газрын бодлогын тэргүүн ээлжид байна" хэмээв.