Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 159, түр 2 цэг ажиллана.
Эдгээрт 161 багийн 752 эмч, ажилтан ажиллаж, 8,700 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр
- I тунд 58,
- II тунд 112,
- III тунд 1,802,
- IV тунд 2,347 буюу нийт 4,319 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 3.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,025 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,469 (77 хувь), 16-17 насны 27,009 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Цэгүүдийн байршил: