Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр салхи баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР