Г.Тэмүүлэн: Засгийн газар үр ашигтай төсөв оруулж ирэx үүрэгтэй
“МЭК” ХХК судалгааны байгууллага өргөн хэрэглээний барааны үнийн дүнг сүүлийн гурван жилтэй харьцуулан судалгаа хийсэн байна. Тодруубал, 10 ширхэг өндөг 2018 онд 3769 төгрөг байсан бол 2022 онд 6079 болж, талх 1459 төгрөгөөс 2069, ургамлын тос 1859 төгрөгөөс 3799 төгрөг буюу 104%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Ингэснээр хүнсний багц гурван жилийн өмнөхөөс 56 хувиар нэмэгджээ.
Уг судалгааг хийхэд 2018 оны нэгдүгээр сарын 18 болон 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрүүдэд УИД-ын “Номин” супермаркет сүлжээ дэлгүүрээс хийсэн байна.