Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэлхий даяар 2022 онд 207 сая ажилгүй болсон гэсэн тооцоо гаргажээ.
ОУХБ-аас гаргасан тайланд дурдсанаар, дэлхийн ажил эрхлэлт дор хаяж 2023 он хүртэл тахлын өмнөх түвшинд хүрэхгүй бөгөөд энэ онд ажиллах цагийн хомсдол нь 52 сая/цагтай тэнцэх гэнэ.
Даваа гарагт танилцуулсан тайланд “2022 онд 2021 онтой харьцуулахад дэлхийн хэмжээнд ажилласан цаг нь цар тахлын үеийнхээс 2 хувиар доогуур хэвээр байх төлөвтэй байна. Дэлхий нийтийн ажилгүйдэл тахлын өмнөх үеийнхээс хамаагүй өндөр байх магадлалтай аж. 2019 онд 186 сая хүн ажилгүй байсан бол энэ тоо 2022 онд 207 сая хүн болж нэмэгджээ.
Энэ оны тавдугаар сард 205 сая хүн ажилгүй болно гэж таамаглаж байгаа бөгөөд ажлын цагийн хомсдол нь 26 сая/цагийн ажилтай тэнцэнэ.
ОУХБ-ын Ерөнхий захирал Гай Райдер хэлэхдээ, дэлхийн хөдөлмөрийн зах зээл сэргэх эсэхийг тодорхойлоход хүнд байгаа юм. Райдер тайланг дагалдсан хэвлэлийн мэдэгдэлд "Бид хөдөлмөрийн зах зээлд урт хугацааны хохирол учруулж болзошгүй, ядуурал, тэгш бус байдал нэмэгдэж байгаагх эдийнээ мэдрээд эхэлчихсэн” гэжээ.
"Хөдөлмөрийн зах зээлийг өргөн хүрээтэй сэргээж, цаашид тогтвортой байлгахын тулд эрүүл мэнд, аюулгүй байдал, тэгш байдал, нийгмийн хамгаалал, нийгмийн яриа хэлэлцээ нь зохистой хөдөлмөрийн зарчмуудад суурилсан байх ёстой" гэж тэрээр зөвлөсөн юм. Хойд Америк, Европт сэргэлтийн хамгийн хүчтэй шинж тэмдэг илэрч байгаа бол Зүүн өмнөд Ази, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хөдөлмөрийн зах зээл хамгийн муу байсан гэж тайланд дурджээ.