Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын нэрэмжит “My Voice” шоу тэмцээн үргэлжилсээр байна.
Энэ жилийн шоунд 701 дугаартай оролцогч Г.Тэмүүжин 3-р шатны үзүүлбэртээ поп дива Б.Сарантуяагийн дуулснаар олны хүртээл болсон “Салхины хээ” дууг тун ч гайхалтайгаар дахин тайзнаа амьдрууллаа. Тэрээр шүүгчдийн суудалд шүүж байгаа хөгжмийн зохиолч Л.Балхжав, поп дива Б.Сарантуяа, Т.Ариунаа нарыг дуу алдтал “Салхины хээг” дуулсан юм.
Төв аймгийн залуу уран бүтээлч Г.Тэмүүжин үндэсний өв соёлын нэг хэсэг болсон хархирааг энэхүү дуунд шигтгэж өгсөн нь шинэлэг зохицол болж байлаа.