Монголын урлагийн поп дива МУГЖ Б.Сарантуяа, Т.Ариунаа нар анх удаа хамтарсан соло уран бүтээлээ үзэгчдэд хүргэлээ. Тэд Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын "My Voice" нэвтрүүлгийн тайзнаас ийнхүү "Үлэмж төгөлдөр" нэртэй шинэхэн уран бүтээлээ үзэгч, фэнүүддээ хүргэлээ. 30 гаруй жил урлагийн тайзнаа уран бүтээлээрээ "өрсөлдсөн" тэд олон уран бүтээл дээр хамтран оролцож байсан ч анхны соло уран бүтээлээ ийнхүү өлгийдөн авлаа.
Энэхүү уран бүтээлийн талаар МУГЖ Т.Ариунаа фэйсбүүк хуудаснаа “Дуучин Т.Ариунаа миний санаачилгаар Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав аялгууг нь бүтээж, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар яруу найргийг нь урлаж, “Үлэмж төгөлдөр” шинэхэн дуу төрлөө. Домогт Зууны манлай дуучин Б.Сарантуяатай хамтран анх удаа өөрсдийн соло чиглэлийн дуугаа та бүхэндээ тун удахгүй хүргэх гэж байна” хэмээн бичиж байсан юм.