Коронавирусийн омикрон хувилбарын тархалт дотоодод эрчимтэй тархах эрсдэл өндөр байна. Өдөрт илрэх халдварын тоо өсөн, 2000-ыг давах болсон. Цаашид өдөрт 20 мянга хүртэлх тохиолдол батлагдах тооцоолол гарсан гэдгийг УОК мэдэгдсэн. Тиймээс эхний ээлжид дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж хэд хэдэн зохицуулалтыг хийжээ.
Тухайлбал, ирэх Даваа гарагаас эхлэн төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь цахимаар ажиллуулж, долоо хоногийн хугацаатай ээлжлүүлэхээр болсон байна.
Мөн 0-5 хүртэл насны хүүхэдтэй, төрийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийг цагаан сарын баяр өнгөртөл гэрээс нь цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ.
Төрийн албан хаагчдыг насны байдлаар нь авч үзвэл 60-аас дээш насны 1638, 56-60 насны 8408, 51-55 насны 19513, 46-50 насны 24282, 41-45 насны 26949, 36-40 насны 29423, 31-35 насны 36043, 26-30 насны 33357, 21-25 насны 17143, 20 хүртэлх насны 1707 төрийн албан хаагч ажиллаж байна гэж Төрийн албан хаагчдын 2019 оны бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайланд дурдсан байна.