Тайваньд гэрлэсэн ижил хүйстэн хосууд хүүхэд үрчлэн авчээ. Тэд хүүхэд үрчлэн авахдаа асар их эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.
Ижил хүйстэн хосууд хүүхдээ Тайпэй хотын Өрхийн бүртгэлийн албанд бүртгүүлж, үрчлүүлэх бичиг баримтад албан ёсоор гарын үсэг зуран албан ёсоор эцэг, хүүхэд болцгоосон байна. Тэд Өрхийн бүртгэлийн албанд бүртгүүлэхээр ирэх үедээ охиныхоо нүүрийг нуун маск, нарны шил зүүлгэжээ.
“Одоо бидэнд хүссэн бүхэн минь бий боллоо. Би гэрлэсэн, яг л эсрэг хүйстэн хосууд шиг хүүхэдтэй ч боллоо. Гэхдээ бид ийм зүйлийн төлөө тэмцэх биш бусад шиг л шууд хүлээн авах бүрэн эрхтэй" гэж Ван Чен Вэй сэтгүүлчдэд хэлсэн байна.
Тайвань 2019 онд ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан нь Ази тивдээ анхдагч болсон билээ. Гэсэн хэдий ч ЛГБТКю хүмүүсийн тэгш бус байдлыг бүхэлд нь арилгаж чадаагүй юм. Ижил хүйстэн хүмүүсийн гэрлэлтийг хуульчилсан ч хосууд хүүхэд үрчлэн авах бол хэн нэгэнд эхнэр/нөхрийнхөө төрсөн хүүхдийг үрчлэн авах ёстой гэсэн атлаа хосуудын аль нь ч үрчилж авах хүүхдийнхээ төрсөн эцэг эх биш бол үрчлэх эрхийг нь хэрхэхийг тодорхойлон заагаагүй байжээ.
Үүний үр дүнд Тайваньд ганц бие хүн хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргаж, гэрлэсэн гетеросексуал хосууд хамтдаа өргөдөл гаргаж болно. Харин гэрлэсэн ижил хүйстний хувьд цорын ганц сонголт бол салах бөгөөд хосуудын аль нэг нь ганц бие хүн болон өргөж авахаас өөр аргагүй болгожээ. Дараа нь тэд дахин гэрлэж болно, гэхдээ одоогийн хууль нь хамтрагчаа үрчилж авах, эцэг эхийн бүртгэлд бүртгүүлэхийг зөвшөөрдөггүй тул тэднийг тэгш эрх эдлэх боломжийг нь хаасан юм.
Хос хоёр үрчлэлтийн баримт бичигт гарын үсэг зурсныхаа дараахан "Ижил хүйстэн хосууд хүүхэд үрчилж авах уу, эсвэл гэрлэх үү гэдэг хоёр хүнд сонголтын дунд гацаж байна” хэмээжээ.
Хосууд 16 гаруй жил хамт амьдарсан юм байна.