Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Лхамсүрэнгийн Баярмандалыг томилов. Тэрбээр уулын инженер, геологич мэргэжилтэй, боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/, ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку их сургуулийг төгсжээ. Өнөөдрөөс тэрбээр үүрэгт ажилдаа орж байна.
Л.Баярмандал нь:
- 1990-1998 онд Геологи, эрдэс баялгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
- 2005-2007 онд Япон улсын Тохоку их сургуульд ассистант багш,
- 2007-2011 онд "Сүмитомо" корпорацид менежер,
- 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал,
- 2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал,
- 2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газрын тосны газарт судлаач ажилтан,
- 2017 онд Геологийн судалгааны төвд судлаач ажилтан,
- 2017 онд “ЭТТ Майнинг” ХХК-д зөвлөх,
- 2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай аж.