Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өглөө.
Тэрбээр "Улсын хэмжээнд 370 гаруй суурин цэгээр дархлаажуулалтыг зохион байгуулж байна. Нэгдүгээр сарын 13-ны байдлаар,
- Нэгдүгээр тунд 2.2 сая
- Хоёрдугаар тунд 2.1 сая
- Дархлаа сэргээх нэмэлт тунд 955 мянга
- Дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд 20 мянган иргэн хамрагдаад байгаа.
Гуравдугаар тунд хамрагдаад гурван сар өнгөрсөн иргэдийг дөрөвдүгээр тунд хамруулна.
Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийг насны бүлгээр ангилж харвал 18-25 насны бүлгийнхний хамрагдалт хамгийн бага байгаа бол 60-аас дээш насныхан идэвхтэй байна" гэв.