
Коронавирусийн халдвар авахаас хамгаалах зорилгоор зүүж буй N95 амны хаалт буюу маскыг хэр удаан зүүж болох талаар мэргэжилтнүүдээс тодруулжээ.
Виржиниа Барилгын техник, байгаль орчны инженерийн профессор Линси Марр "Би долоо хоног өмсдөг" гээд N95 маскыг "үрж, нүхлэхгүй бол түүний материал болон шүүлтүүрийн чадвар муудахгүй" хэмээжээ.
Харин Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлснээр бол N95 маскыг 40 цаг орчим зүүж хэрэглэх хязгаартай юм байна.
Массачусетсийн Дартмутийн их сургуулийн биологийн тэнхимийн дэд профессор Эрин Бромайж хэлэхдээ N95 маскыг нэг удаагийн маск гэж тодорхойлсон шалтгаан нь эмнэлгийн маск гэж ангилдагтай нь холбоотой аж. Өвчтөний өрөөг халдвартай хүний өрөөнд өмсөж байсан багаж хэрэгсэл, маск, өмсгөлөөр дамжуулж дараагийн өрөөнд халдвар авчрах эрсдэлээс үүдэн энэ төрлийн маскыг эмнэлэгт бол нэг удаа л хэрэглэдэг байна.
АНУ-ын хувьд N95 маскны үнэ өмнө нь нэг ам.доллар байсан бол омикрон хувилбартай холбоотойгоор эдгээр маскуудын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа тул үнэ нь огцом өсчээ. Хэрэв та N95-ийг аюулгүйгээр дахин ашиглавал нэг маскыг 2-3 өдөр зүүхэд эрсдэл үүсэхгүй гэдгийг профессор Эрин Бромайж онцолжээ.
Яагаад N95 гэж?
Даавуун масктай харьцуулахад зөв зүүсэн N95 нь коронавирусын халдвар авахаас хангалттай хамгаалж чадна гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ төрлийн масканд полипропилен утас зэрэг зарим онцгой төрлийн материалынх нь онцлогоос үүдэн хамар, ам руу тань жижиг тоосонцор, вирус нэвтрэхээс хамгаалж чаддаг байна.
Гэхдээ N95 маск нь "хүүхдэд зориулагдаагүй" гэж профессор Линси Марр хэлжээ. Учир нь энэ төрлийн маск нь нэг төрлийн хэмжээтэй буюу хүүхдийн нүүрэнд томдох хэмжээтэйгээр үйлдвэрлэгддэг. Тиймээс шүүлтүүр нь нарийн тоосонцор, вирусийг сайн шүүх ч хүүхдийн хамар, амны эргэн тойрон дахь хэсгээр нь зай гардаг. Тиймээс маск зүүхгүй байх, эсвэл чанаргүй маск зүүсэнтэй ижил ямар ч хамгаалалт болж чаддаггүй.
N95 төрлийн маскыг зөв хэрэглэх арга нь дотор хэсэгт нь бохир гараар хүрэхгүй байх, шүүлтүүрийг нь оролдож хөндийрүүлэхгүй байхад анхаарах юм. Гэхдээ энэ төрлийн маскыг 2-3 хоногоос илүү зүүхэд шүүлтүүр нь тоосонцроор дүүрснээр хамгаалах чадвар нь буурдаг гэдгийг мартаж болохгүй.