сурталчилгаа
Монголын гоо сайхны салбарт тэргүүлэгч Монос Косметик ХХК нь олон улсын GMP стандартад нийцсэн гоо сайхны үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Монголын хамгийн анхны гоо сайхны GMP стандартад нийцсэн томоохон үйлдвэрийн барилга дэд бүтэц, шугам сүлжээний ажлыг 2019 онд эхлүүлсэн бөгөөд 2020 оны 12 сард GMP үйлдвэрийн модулыг угсран 2021 оны 8 сард масс үйлдвэрлэлийг амжилттай эхлүүлсэн байна.
GMP /good manufacturing practice/ үйлдвэр гэдэг бол үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад шаардагдах олон улсын стандартад нийцсэн маш нарийн хяналт үйл ажиллагаа юм. Тус үйлдвэр нь 1522м квадрат талбайтай бөгөөд олон улсын болон дотоодын чанар стандартад нийцсэн судалгаа шинжилгээ хийх лаборатори, зэвэрдэггүй ган, баталгаажсан тоног төхөөрөмж, хүний оролцоо бага бүрэн автомат болон хагас автомат дамжлагууд зэрэг бүхий л үйл ажиллагааг стандартад нийцүүлэн барьж байгуулжээ. Мөн дотоод агаарын температур, чийг, даралт зэргийг стандартын дагуу шийдэж, аюулгүй байдал бүтээгдэхүүн хадгалалт тээвэрлэлт саадгүй байхаар орчин интерьерийг шийдвэрлэж өгсөн байна.
Монос косметик компани нь гоо сайхны GMP үйлдвэрийг ашиглалтад оруулснаар үйлдвэрийн хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлж, 1 өдрийн бүтээгдэхүүний гарцыг 3 дахин нэмэгдүүлж одоогийн байдлаар өдөрт 12,000-15,000 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байна. Цар тахалтай хүнд үед Монос косметик компани нь гар халдваргүйжүүлэгч ариутгалын бүтээгдэхүүнийг тасалдалгүй үйлдвэрлэн дотоодын эрэлт хэрэгцээг хангах тал дээр онцгой анхаарч үйлдвэрийн хүчин чадал боловсон хүчнийг 2 дахин нэмэгдүүлэн ажиллаж байсан юм. Мөн 2021 онд 18 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр судлан зах зээлд амжилттай нэвтрүүлж чадсан юм. Тухайлбал Биомон шампунийн ангижруулагч, мойл органик арьс арчилгаа, шумуул хамгаалах цацлага, нүүр цэвэрлэгч мицеллар цэвэрлэгч зэрэг гоо сайхан үс арчилгааны бүтээгдэхүүнийг дотоодын судалгаа шинжилгээний лабораториудтай болон БНСУ-ын Дэгү хотын гоо сайхны тэргүүлэх лабораторийн эрдэмтэдтэй хамтран гаргаад байгаа юм.
Мөн Монос косметик энэ онд Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015-ыг баталгаажуулан шинээр Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015 чанарын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж, тав тухтай ажлын байр, стандарт нийцсэн ажлын хуваарийг гарган ажиллаж байгаа юм.