Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, эцэг хуулийн үр дүн ач холбогдол, цаашид улам боловсронгуй болгох чиглэлээр илтгэж байна. Хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож буй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 онд 119-р зарлигаар баталсан Төрийн ёслолын журамд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг тэгш ойгоор буюу таван жил тутамд залж, олон нийтэд сонирхуулна гэж заажээ. Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд Үндсэн хуулийн уг эхийн албан ёсны хуулбарыг өнөөдөр Үндэсний түүхийн музейд нээж буй “Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэнд сонирхуулахаар тавьсан байна. Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг УИХ-ын чуулганы танхимд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар залахад УИХ-ын гишүүд суудлаасаа босож хүндэтгэл үзүүллээ.