Японы Эрүүл мэндийн яамнаас хийсэн дүн шинжилгээгээр Окинавад омикрон хувилбарын халдвар авсан хүмүүсийн 90 гаруй хувь нь шинж тэмдэггүй эсвэл бага зэргийн шинж тэмдэгтэй байгааг илрүүлсэн байна.
Шинжилгээний дагуу Японы олон хэсэгт тархсан энэ хувилбар нь "халдвар ихтэй боловч хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрдэггүй" онцлогтой. Одоогийн байдлаар Япон дахь омикроны халдвар тээгчдийн шинж тэмдгүүд нь шинэ хувилбартай харьцаж буй бусад орны мэдээлсэнтэй таарч байгааг судалгааны дүнгээс харж болно.
Окинавад нэгдүгээр сарын 2-ний өдрийг хүртэл долоо хоногт илэрсэн коронавирусийн шинэ тохиолдлын 73 хувийг омикроны сэжигтэй тохиолдлын тоо эзэлж байгаа нь омикрон хувилбар нь муж дахь дельта хувилбарыг оронд хурдацтай тархаж буйн илрэл аж. Омикрон хувилбарын халдвар авсан хүмүүсийн тоо нийслэл Токиод 34 хувь, Осака мужид 60 хувийг эзэлжээ.
Окинава мужид нэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар омикроны халдвар авсан 675 хүний тээгчдийн 92.3 хувь нь шинж тэмдэггүй эсвэл хөнгөн, 7.7 хувь нь дунд зэргийн шинж тэмдэгтэй байгаа бол амьсгалын аппарат болон бусад тусгай тоног төхөөрөмж шаардлагатай хүнд өвчтэй өвчтөнүүд дунд омикроны халдвартай өвчтөн байхгүй байгаа тус улсын Эрүүл мэндийн яамны шинжээчдийн баг онцолжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нд оношлогдсон омикрон хувилбартай 50 хүний шинж тэмдгийг нарийвчлан судлахад тэдний 72 хувь нь 37,5 хэмээс дээш халуурч, ханиалгах шинж тэмдэг илэрсэн 58 хувь, харин 50 хувьд нь ядрах шинж тэмдэг ажиглагдсан. Үүний зэрэгцээ зөвхөн 2 хувьд нь амт, үнэрийн эмгэгийг үүсгэсэн нь коронавирусын бусад хувилбараар өвдсөн өвчтөнүүдийн гол шинж тэмдэг омикроны үед илрэхгүй байх магадлал өндөр гэдгийг харуулж байгаа аж.
Гэсэн хэдий ч Окинава мужийн захиргаанаас омикроны тохиолдлын өсөлт нь "дунд болон хүнд хэлбэрийн шинж тэмдэг бүхий өвчтөнүүдийн тоог нэмэгдүүлж, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байх магадлалтай" гэдгийг анхааруулав.
Канагава мужийн захиргаанаас омикрон хувилбарын өсөлтийн үед өдөр тутмын шинэ коронавирусын тохиолдлын хандлагыг тооцоолохын тулд уг хувилбар Их Британид хэр хурдан тархаж байгааг үндэслэн өөрийн тооцоог хийжээ. Тус мужид өдөр бүр шинэ тохиолдлын тоо нэгдүгээр сарын сүүл гэхэд 11500 орчим болж өсөх магадлалтай байгааг тооцоолсон байна.
Канагава муж улсын эмнэлгийн тусламж үйлчилгээний системийг Ковид-19-ийн өвчлөлийн үед эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх байдлаар анхаарч ажиллаж байна.