Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг ehalamj.mn сайт болон ebarimt аппликэшнээр дамжуулан гаргахаар болсон. Ингэхдээ сар бүр хүсэлтээ гаргаж байхаар болоод буй.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус асуудалтай холбоотой хуулийн журмыг хэлэлцжээ.
Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "2021 оны арваннэгдүгээр сард Ирээдүйн өв сангийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой журмын төсөл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн.
Өөрөөр хэлбэл, иргэд сар болгон хүсэлт гаргасны үндсэн дээр хүүхдийн мөнгөө авах, эсвэл хадгалах зохицуулалт орж байгаа.
Ерөнхий сайдын зүгээс сар болгон хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл чирэгдэл учруулна. Тиймээс журмыг хуулийн хүрээнд хэрхэн өөрчлөх боломж байгаа судалж танилцуулах чиг үүргийг холболгдох сайд нарт өгсөн" гэдгийг хэллээ.