Монгол Улсын гаалийн байгууллагаас Удирдах ажилтны ерөнхий зөвлөгөөн өнөөдөр болж байна.
Гаалийн байгууллага 2021 онд улсын төсөвт 3.509 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 98.6 хувийн биелэлттэй ажиллажээ.
Мөн бүс нутгийн хэмжээнд хүлээсэн үүргийн дагуу эрсдэлийн судалгаанд суурилан худалдааны луйвар, гаалийн зөрчлийг илрүүлэн таслан зогсоож нийт 933 хууль бус үйлдлийг хянан шийдвэрлэж 1.6 тэрбум төгрөгийн торгууль, 2.7 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ.
ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг "Дэлхий даяар тархаад байгаа ковидийн цар тахлын улмаас бидэнд татварын орлогоо төвлөрүүлэх, гаалийн хяналт шалгалтыг иж бүрнээр нь сайн явуулах гээд олон бэрхшээлүүд тулгарсан ч гаалийн байгууллага өөрт оногдсон үүрэг, даалгавраа амжилттай биелүүллээ. Гаалийн байгууллага өнөөдөр улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ 98.6 хувийн биелэлттэйгээр амжилттай биелүүлсэн.
2022 онд боомтын шинэчлэлийг үргэлжлүүлэх явуулна. Ингэхдээ боомт дээр хүний хүчний оролцоо багатай, тээврийн үйл ажиллагааг явуулах нь зүйтэй гэдгийг дэлхий даяар бидэнд маш тодоор харуулж өглөө. Тиймээс 2022 онд гаалийн шинэчлэлийг хийхдээ бид тээвэрлэлтийн шинэ нөхцөл байдлуудыг гаргаж ирэх гэж байна. 2021 оны долоодугаар сард Засгийн газрын тогтоол гарснаар хамгийн анхны чингэлэг терминалын бүтээн байгуулалтыг эхэлж аравдугаар сард туршилт хийгдээд явж байна. Чингэлэг тээврийн терминал нь иж бүрэн автоматжуулсан, хүний оролцоо багатай, эдийн засгийн гол нөөцийг бүрүүлдэг эрдэс бүтээгдэхүүний экспортыг хийхэд зориулсан чингэлэг тээврийн терминал байгууллаа. Өнгөрсөн онд Шивээ хүрэн боомт чингэлэг тээврийн терминалтай болох ажил эхэлсэн. Энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр бид Шивээ хүрэн боомт дээр жилд 7.6 сая тонн нүүрс, Гашуунсутайт боомт дээр 15 сая тонн орчим нүүрс экспортлох тээвэрлэх хүчин чадалтайгаар хийгдэнэ гэж төлөвлөж байгаа. Засгийн газрын тогтоолоор цаашид боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө бичиг баримтыг боловсруулж баталсан. Үүнд бид жолоочгүй өөрөө тээвэрлэдэг чингэлэг тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн терниминаль цаашид байгуулах, дүүжин тээвэр, төмөр замаа байгуулах, төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, цаашид хүний оролцоогүйгээр тээвэрлэлтийг явуулж чадвал цар тахал болон бусад ямар нэгэн байдлаар монгол улсын бараа худалдааны эргэлтэд нөлөөлөхгүй байхаар боомтыг зохион байгуулах нь зүйтэй гэдэг 2022 оны тов гарч ирж байгаа"
-Хил дээр хэчнээн хэмжээний ачаа бараа саатсан байгаа вэ?
Энэ жил 35 сая тонн нүүрс экспортлохыг төлөвлөж байсан ч 15.5 сая тонныг гаргаж чадлаа. Гаалийн байгууллага хөрш орнуудын гаалийн байгууллагатай сайн харилцаатай ажилладаг.
-Хил дээр үүсээд байгаа нөхцөл байдалд дээр танай байгууллага цаашид хэрхэн ажиллах шаардлагатай байна гэж та нарын зүгээс үзэж байгаа вэ?
-Сая хилийн мэргэжлийн чиг үүрэг гаальд ирлээ. Энэ бол хил дээр явуулж байгаа давхардлыг арилгаж байна. Энэ нь нэг талаасаа бизнес эргэлтэд сайнаар нөлөөлнө, цаг хугацаа хэмнэнэ, зардал бууруулна. Үүнийг хэрэгжүүлэхэд бэлэн болсон. гаалийн байгууллагын зүгээс бид өөрсдийнхөө шугамаар хөрш орнуудтайгаа харилцаа өндөр ажилладаг. Тиймээс гаалийн байгууллагаас шалтгаалж байгаа бүх ажил дээр Хятад, Орос талаас хөнгөвчлөх ажлууд нэлээд хийгдсэн.