БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг өгдөг.
Нийслэлийн цагдаагийн газраас хошууч Р.Хас-Очир “Өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт шалгалтын үр дүнд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 шуудай түүхий нүүрс хадгалсан зөрчлийг илрүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт харьяа дүүрэг дэх газар, хэлтсүүдэд нийт найман дуудлага бүртгэгдэж 27 иргэн хөнгөн болон хүндэвтэр хэлбэрээр угаартан эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдсан. Нас барсан иргэд байхгүй. Угаартсан иргэдийн 15 буюу 55.5 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байсан”
“Таван толгой түлш” компанийн борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа “60 мянга гаруй айл өрхөд хяналт шалгалтыг 4000 гаруй албан хаагч хийж гүйцэтгэсэн. НМХГ-аас Таван толгой түлш ХХК-ийн Баруун, Зүүн бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 24 цагийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байгаа. Үйлдвэрлэгдэн гарч байгаа шахмал түлш технологийн картын дагуу болон батлагдсан орц, нормын дагуу хийгдэж буй эсэх чийг, бат бөх, жин хэмжээндээ хүрч буй эсэхт хяналт тавьж ажилласан. Хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй, бүгд стандартын шаардлага хангасан байна.
Өнгөрсөн долоо хоногт 2022 оны нэгдүгээр сарын 6-ны үүрээр Тавантолгой түлш компанийн Баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехийн гуравдугаар шугамын хатаах төхөөрөмжид гал гарсан. Улаанбаатар хотын хэмжээнд, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 617 борлуулалтын цэг ажиллаж байна. Нийлүүлэлт, түгээлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Үйлдвэр дээр гарсан галын ослоос шалтгаалаад нийлүүлэлтэд ямар нэгэн байдлаар тасалдал үүсэхгүй. Үүнийг бид Зүүн бүсийн үйлдвэрийн нөөц шугамуудыг ажиллуулснаар Зүүн бүсээс гардаг түлшний нийлүүлэлт нэмэгдсэн.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Борлуулалтын цэг болоод нөөцийн асуудал өнөөдрийн байдлаар Улаанбаатарт хэвийн явагдаж байгаа. Цагаан сарын баяр, амралтын өдрүүдийн нөөцийн асуудал хэвийн явагдаж байгаа гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 21357 тонн нөөцтэй байна. Энэ нөөц арванхоёрдугаар сарын 25-наа хойш хөдлөөгүй. Гуравдугаар сар шувтартал энэ нөөцөө бид хэрэглээд явах бололцоотой. Энэ долоо хоногоос эхлээд цагаан сарыг дуустал борлуулалтын явуулын цэг нээхээр бэлтгэл ажлуудаа хангаж байна. 6098 зорилтот өрхдөө өнөөдрөөс эхлээд долоо хоногийн зургаан шуудай сайжруулсан шахмал түлшийг бид олгож эхэлж байна” гэв.
Сайжруулсан түлшний эрэлт жил бүр нэмэгдсээр байна. 2021 онд 2000 импортын зуух худалдсан нь өмнөх жилүүдийнхээс 10 дахин буурчээ. Үүнээс стандартын бус зуухны худалдаа буурсныг харж болно. Тэгэхээр иргэд цахилгаан халаагуураар дулаанаа шийдэв үү гэдгийг судалж байгаа аж.
Түүнчлэн нийслэл ЖАЙКА-тай хамтран авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох явцдаа хоруу чанар бүхий утаа ялгаруулж байгаа эсэхэд хяналт тавина. Ердийн зууханд болон сайжруулсан зууханд шахмал түлш түлэхэд ямар ялгаа гарч байгааг судалж байна. Судалгааны дүгнэлт удахгүй гарна. Иргэд галлагааны зааврыг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй байна. Ханзархай зуухтай, ханан пийшин хагарсан бол битүүмжлэх шаардлагатай.
Нийслэлийн агарын чанарыг 15 станцын мэдээллийг нэгтгэн боловсруулдаг. Өнгөрсөн долоо хоногт Баянхошуу гэх мэт гэр хорооллын зарим газарт агаарын чанар муу байжээ.