Казахстанд засгийн газрын эсрэг хүчирхийллийн жагсаалын үеэр 164 хүн амиа алдсан гэж тус улсын эрүүл мэндийн албаныхны мэдээллээс иш татан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэв. Хэрэв энэ нь батлагдвал өмнө нь 44 хүн нас барсан хэмээн мэдээлж байсан тооноос огцом өсөх болно хэмээн ВВС агентлаг мэдээллээ.
Казахстаны ерөнхийлөгчийн тамгын газар ням гарагт 6000 шахам хүн баривчлагдсаны дотор олон тооны гадаадын иргэн байгаа гэж мэдэгдлээ.
Нэгдүгээр сарын 2-нд шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй жагсаал улс орон даяар тархсанаар асар том үймээн болж хувирсан.Казахстаны ерөнхийлөгч гадаадын орноос тусламж хүссэнээр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын тэргүүлдэг хамтын нийгэмлэг энхийг сахиулагчдаа илгээсэн юм. Цэргүүд стратегийн объектуудыг хамгаалснаар байдал тогтворжсон гэж тус улсын ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурджээ. Жагсаал цуглаан өргөжиж, улс даяар өрнөн Казахстаныг сүүлийн 30 жил удирдсан ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев суудлаасаа буусан ч одоо ч залгамжлагчаараа дамжуулан нөлөөгөө тогтоосоор буйг ард түмэн эсэргүүцэн боссон юм.Онц байдал, орон даяар хөл хорио тогтоосон хэвээр байна.
ЭХ СУРВАЛЖ: ВВС