Улсын бүртгэлийн ерөнхий газраас регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлэхээр боллоо. Тодруулбал, тухайн иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулсан тул мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон байна.
Мөн иргэний үнэмлэхийн оронд QR код уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой. Тус газраас мэдээлснээр, хүн бүрд иргэний бүртгэлийн дугаар олгожээ. Энэ нь улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий үл давхардах, өөрчлөгдөхгүй тоо аж.
Энэхүү бүртгэлийн дугаарыг хэрэглэснээр тухайн иргэний хаалттай болон хязгаартай мэдээллийг өөр хэн нэгэн мэдэх боломжгүй. Тиймээс энэхүү дугаар нь хувь хүний талаар ямар нэгэн мэдээлэл агуулахгүй юм байна.