Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаарсарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгосон юм.
Энэхүү тогтоолын дагуу, Соёлын сайдын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/07 тоот тушаалаар “Чингис хаан музей”-н захирлаар түр томилогдсон Сампилдондовын Чулууныг албан тушаалаас нь чөлөөлнө. Хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр зөвлөмжийн дагуу иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын гэрээг дуусгавар болгох, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулахгүй, сунгахгүй ажээ.
Ташрамд: С.Чулуун нь түүхч Д.Өлзийбаатарын хамт Монголын үндэсний төв архивын М1 хөмрөгийн 640 мянган нүүр баримтыг БНХАУ-д хуулбарлан шилжүүлсэн, Монголын Үндэсний Номын санд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын намтар бүтээлийг мөн БНХАУ-ын Ардын Их Сургуульд шилжүүлсэн зэрэг түүх, соёлын эд зүйлстэй холбогдох ноцтой хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Манай редакц С.Чулуун нарт холбогдох дурдсан асуудлаар 2019 онд Түүхээ худалдсан түүхчид эрэн сурвалжлах цуврал нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэсэн билээ.
Нэвтрүүлгийг үзэх холбоос:
Эрэн сурвалжлагч У.Болортуяа "Түүхээ худалдсан түүхчид ба худалчууд"
https://www.youtube.com/watch?v=xspkrkOkto8&t=817s
"ТҮҮХЭЭ ХУДАЛДСАН ТҮҮХЧИД !!!" Эрэн сурвалжлагч сэтгүүлч У.БОЛОРТУЯА
https://www.youtube.com/watch?v=7v80NzQIhac&t=51s