БНАСАУ удахгүй болох Бээжингийн Олимпын наадмыг бүрэн дэмжиж байгаа ч олимпод тамирчдаа илгээхгүй гэдгээ БНХАУ-д албан ёсоор мэдэгдсэн байна.
БНАСАУ-ын Олимпын хороо болон Биеийн тамир, спортын яам Хятадын Олимпын хороо болон бусад байгууллагад захидал илгээсэн тухай Хойд Солонгосын албан ёсны мэдээллийн төв агентлаг KCNA мэдээлэв.
"Бид дайсагнасан хүчний нүүдэл, дэлхий даяар тархсан тахлын улмаас Олимпод оролцох боломжгүй ч бид Хятад нөхдөдөө Олимпын наадмыг гайхамшигтай, сайхан зохион байгуулах бүх ажилд нь бүрэн дэмжлэг үзүүлэх болно" гэж Хятадын Олимпын хороонд илгээсэн захидалд бичжээ. Мөн Хойд Солонгос АНУ-ыг "Олимпын наадмыг амжилттай явуулахад нь саад учруулах зорилгоор Хятадын эсрэг явуулж буй үйлдлүүдээ үргэлжлүүлж, энэхүү бусармаг үйлдлээ нуун дарагдуулахгүй байгааг нь шүүмжилсэн нь Хятадын хүний эрхийн маргаантай асуудлаарх засгийн газрын төлөөлөгчдийг наадамд явуулахгүй гэсэн Вашингтоны шийдвэртэй холбоотой бололтой.
Өмнөд Солонгос Олимпын хэмжээг Хойд Солонгостой дахин харилцах, Солонгос хоорондын харилцааг сайжруулах талбар болгон ашиглана гэсэн найдвар тээж байгааг шинжээчид онцолж байсан бол Умардынхны уг шийдвэр хоёр солонгосын харилцаанд саад учруулах бололтой.