Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэх эсэх нь тодорхойгүй байгаа ч “Хүчит шонхор” хүнсний зах дээр хэвийн боов болон ууцны худалдаа эхэлсэн байна. Махны жижиглэнгийн үнийн хувьд өнгөрсөн сараас 1000-1500 төгрөгөөр нэмэгдсэн байгаа бол хэвийн боов, өнгөрсөн жилтэй харьцуулахад дунджаар 1500 төгрөгөөр өсжээ. Мөн цагаан сарын гол бүтээгдэхүүн болох цагаан идээний үнэ өмнөх оны мөн үеэс өссөн талаар худалдаачид мэдээлж байна.
Бидэнд махны үнийн талаар мэдээллийг малын эмч Л.Энхбаатар өглөө. Өнөөдрийн байдлаар махны бөөний үнэ,
- Үхрийн мах 8000-10300 төгрөг
- Хонины мах 7000-9000 төгрөг.
- Адууны мах 5000-6700 төгрөг
- Ямааны мах 5500-6700 төгрөг
- Тэмээний мах 5300 төгрөг гэж байна.
Жижиглэн худалдааны хувьд,
- Үхрийн ястай мах 10000-12000
- Цул мах 12000-13000
- Гуяны цул мах 14000-15000.
- Хонины ястай мах 9500-10000.
- Цул мах нь 10000-11000.
- Ямааны мах 8000-8200.
- Цул мах нь 9000-9800.
- Адууны мах 9500. Ястай сул нь адилхан.
- Тэмээний мах 9000. Бөөний болон жижиглэнгийн үнэ 500-1500 төгрөгөөр нэмэгдсэн байгаа.
Хөдөө орон нутгаас ирж байгаа мах махан бүтээгдэхүүний тоо хэмжээ багасчхаар үнэ нь дагаад өсөж байгаа юм. Ууцны хувьд одоогоор жигдрээд зарагдаж байгаа юм алга. Ганц нэг хүмүүс байж л байна гэв.
Худалдаачдын хувьд,
- Худалдан авалт сайн биш байгаа. Баярын уур амьсгал одоохондоо ороогүй. Махаа бага хэмжээгээр л авна шүү дээ. 2-5 кг гээд л авч байна.
- Хүмүүс худалдан авах нь бага багаар ихэсч л байна. Өчигдөр өнөөдрөөс хоёр яах вэ. Өдөрт ганц хоёр үхрээ бараад байж л байна даа.
- Би өнөөдөр л гарч байна. Өнөөдөр гэхэд арваад ууц гарч байна даа. 280 мянгаас дээшээ байгаа.
Иргэд:
- Энэ жил баяраа гэр бүлийнхээ хэмжээнд л тэмдэглэнэ. Хоёр жил хийгээгүй болохоор тэр шүү дээ. Ууцны хувьд өнгөрсөн жилүүлийг бодвол 50-60 мянгаар өссөн байна.
- Мах их үнэтэй байна. Үнэ өссөн байна. Бага хэмжээгээр авахгүй бол үнэндээ тэтгэврийн хүмүүс боломжгүй юм. Бид нар махны үнэ гайгүй байхад овоо ихийг авчихдаг байсан. Одоо яах вэ дээ. Нэмэгдсэн ч гэсэн авахаас өөр арга байхгүй шүү дээ. Хоосон хонолтой нь биш.
Худалдаачид:
- Цагаан идээ маш өндөр үнэтэй байна. Орж ирэхдээ өндөр байгаа. Авах нь авч л байна. Худалдан авах чадвар бол үнэн муу байгаа.
- Он гарснаас хойш сайжирч байна. Хорхой ааруул 16-25 мянгын хооронд. Хатуу ааруулууд 20 мянгатай байна.
Худалдаачид:
- Энэ жилийн хувьд хил хаалттайгаас үүдэн импортын тос масло өндөр зардлаар орж ирж байгаа. Хэвийн боов урд жилүүдийг бодвол өндөр үнэтэй гараад байна. Ширхэг нь 2800-3200 төгрөг. Өнгөрдөг жил 2500 байсан.
- Энэ жил цагаан сар хийнэ байх л гэсэн горьдлоготой байгаа даа. Өмнөх жилийг бодвол худалдан авалт муу байна. 3000-3800 төгрөгөөр зарагдаж байгаа.