Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бүтцийг баталлаа.
Тодруулбал Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгийн хөгжлийн яамыг, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг түр хугацаагаар хариуцахаар болжээ. Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батжаргалыг томилсон байна. Тэрбээр өмнө нь Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан юм.
Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг томилжээ. Түүний хувьд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргаар ажиллаж байсан.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгалаа.