Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүүг Авлигатай тэмцэх газраас хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Түүнийг цагдан хорьсон эсэх болон хэргийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөх боломжгүй гэдгийг АТГ-аас мэдээллээ.
Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сард "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ алдаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн ч 2021 оны наймдугаар сард шүүхээс Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн даргаар буцаан томилох шийдвэр гаргаж байв. Гэсэн ч эргэж ажилдаа ороогүй бөгөөд одоогоор ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар Л.Билэгсайхан ажиллаж байна.