Ковидын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүй төрийн албанд ажилтан нэмж, өндөр албан тушаалд томилсон байдаг. Үүнийг олон нийтийн зүгээс ковидыг далимдуулан тэгш бус байдлыг үүсгэсэн, танил талаараа өндөр албан тушаалд хүрэх шударга бус байдлыг бий болгосон гэж үзэж буй юм.
Бид үүнтэй холбогдуулан Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнээс тодруулга авахаар очиход хуралтай гэсэн тайлбар өгсөн юм. Түүнчлэн МХХТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ тухайн агентлагийн хэвлэлийн ажилтан н.Уранцэцэгээр дамжуулан тодруулга өгөхгүйгээ илэрхийллээ.
-Хурал нь хаана болж байгаа юм бол?
-Сайн мэдэхгүй байна.
-Цайны цаг болж байна даа. Утсаар ч болов тодруулга авчихбал?
-Засгийн хурал дээр байна гэсэн хариу өгч байна. Өөрөө томилогдъё гээд томилогдоогүй. Манайх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд байдаг. Ц.Нямдорж дарга манай байгууллагыг хариуцдаг. Чиг үүрэг нь Засгийн газар дээр байгаа. Тэгэхээр тэндээс асуу гэсэн хариу өгч байна.