Өмнөд Африкийн парламентын танхимд гал гарснаас хойш ердөө нэг хоногийн дараа дахин гал гарчээ. Парламентын ордонд байсан хүмүүсээс хэн ч гэмтэж бэртээгүй байна. Уг хэргийг хариуцсан офицер Жермайн Карелэсс галыг унтраахаар нэмэлт хүч дууджээ.
Офицер Жермайн Карелэсс “Танд харагдаж байгаачлан одоогоор ослын газар арав орчим галын хэрэгсэл ажиллаж байна. Дээвэр дээрх галыг унтраахаар 60 орчим офицер ажиллаж байна. Дээврийн налуу болон салхи байнга үлээж байгаагаас үүдэн гал унтраахад бага зэрэг хүндрэлтэй байна”.
Өмнөд Африкийн Кейптаун дахь парламентын ордонд гарсан галыг унтраасны маргааш ахин гал гарчээ. Өмнөх галд Парламентын ордны Үндэсний ассамблей буюу доод танхим бүрэн шатаж сүйдсэн аж. Цагдаа нар Парламентын ордныг галдан шатаасан этгээдийг олж баривчилсан бөгөөд мягмар гарагт шүүх хурал нь болох юм.
Харин хоёр дахь удаагийн гал юунаас үүдэлтэйг хараахан тогтоогоогүй байна.